Хамгийн чухал нь хэзээ хөнгөн хоолоо идэх вэ гэдэгт байдаг. Сайн гээд жимс, ногоо, самар, сүү цагаан идээг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Учир та бидний ходоод өөрийн гэсэн хэмжээтэй. Тэр хэмжээнд, хэр хугацаанд хоолоо хадгалахаа сайн мэдэж байдаг эрхтэн. Хүн өдөрт хамгийн багадаа 5 – 6 удаа хооллож байвал зохистой гэж үзнэ.
Тэгэхээр хөнгөн хоолоо үндсэн хоолны завсар буюу өглөөний цай, өдрийн хоолны хооронд, өдрийн хоол болон оройн хоолны хооронд, оройн хоолны дараа унтахын өмнө идээрэй.
Та оройн хоолоо нэлээн оройн идсэн бол заавал унтахын өмнө идэх шаардлагагүй.
|