Өндөгтэй жигнэсэн улаан лооль
Tibi Doctor
2023-08-07

Помидор буюу улаан лооль нь эрдэс бодисын дутагдалд орсон үед хамгийн их “ач холбогдолтой” ногоо юм. Улаан лоольд кали ихээр агуулсан байдаг тул зүрхний үйл ажиллагаанд тустай бөгөөд илүүдэл ус хаванг биеэс гадагшлуулдаг аж. Мөн түүнчлэн бидний бие организмын хэвийн үйл ажиллагааг хангадаг их хэмжээний органик хүчил болон В1, В2, В3, В6, В9, Е болон С аминдэмийг ихээр агуулсан байдаг гайхалтай хүнс билээ. Та дараах жорыг гэртээ даган хийж эрүүл мэнддээ хөрөнгө оруулаарай.
Орц, найрлага
- 3 ш улаан лооль
- 3 ш өндөг
- 30 г ногоон сонгино
- 50 г моцерелла бяслаг
- 5 мл оливын тос
- 2 г давс
- 2 г хар перец
- 1ц/х зөөхий
Хийх заавар
- Улаан лоолио сайтар угаан 3\1 хэсгийг зүсэн, улаан лоолийн доторх зөөлөн хэсгийг авна.
- Үүний дараагаар ногоон сонгиноо жижиглэж хэрчинэ, бяслагаа мөн шоо дөрвөлжин хэмжээтэй хэрчинэ.
- Ногоон сонгино, бяслаг, өндөгөө улаан лооль дотороо хийн давс,хар перцээр амтлан жижиглэсэн бяслагаа нэмж өгнө.
- Цахилгаан зуухаа сайтар халаан 200С температурт 25 минут жигнэнэ.
Танд таалагдах жорнууд
Чихрийн шижин өвчтэй бол өдөрт 3-4 удаа тогтмол хооллоорой
Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол – шөлтэй шингэц
Tibi Doctor
2023-11-27
Тэгвэл бид яг яаж хооллох ёстой вэ гэж үү?
Та ЧШӨ-өөр оношлогдоод удаагүй, яаж хооллохоо мэдэхгүй
Tibi Doctor
2023-11-24
Чихрийн шижин өвчний үед хоолзүйч яаж туслах вэ?
Хоол, шим тэжээлийн эмчилгээг тухайн хүний эрүүл мэнди
Tags
Tibi Doctor
2023-11-23