Аливаа хүнсний зүйлс хоол бэлтгэх ажиллагаанаас эхлээд л шим тэжээлээ алдаж байдаг. Тиймээс салат хийхдээ хамгийн чухал дүрэм бол ногоогоо зөв цэвэрлэж, угааж, хэрчиж боловсруулах юм. Мөн амтлагчаа зөв сонгох нь маш чухал. Салат хийхдээ ургамлын тос, оливын тос, гүнждийн тос, лимоны шүүс, ургамал ногоон амтлагч, тараг, шинэ цөцгий, байгалийн нунтаг амтлагч зэрэг нь эрүүл мэндэд илүү ашиг тустай. |