Чихрийн шижин өвчин гэж юу вэ?

2-р хэлбэрийн чихрийн шижин нь цусан дахь глюкоз буюу цусан дахь сахарын хэмжээ хэт өндөр байдаг өвчин юм.

 

Чихрийн шижин бол нойр булчирхай хангалттай инсулин үүсгэдэггүй эсвэл бие нь үйлдвэрлэсэн инсулиныг үр дүнтэй ашиглаж чадахгүй үед үүсдэг архаг өвчин юм. Инсулин нь цусан дахь глюкоз буюу сахарын хэмжээг зохицуулдаг даавар юм. Цусан дахь глюкозын хэмжээг хянахгүй удаан
байлгах нь цаг хугацаа өнгөрөх тусам биеийн олон систем, ялангуяа мэдрэл,
судаснуудад ноцтой гэмтэл учруулдаг.

 

 Хэрэв та чихрийн шижин өвчтэй бол таны бие хангалттай инсулин үүсгэдэггүй эсвэл инсулиныг сайн хэрэглэдэггүй гэсэн үг юм.

 

Чихрийн шижин өвчний шинж тэмдгүүд нь маш хөнгөн байдаг тул хүмүүс нэг их анзаардаггүй. Шинж тэмдгүүд нь:

    Цангах

    Их шээх

    Хараа муудах

    Идэвхигүй байх

    Гар, хөл хорсох, зарим үед мэдээ алдах

    Ядаргаа /ядарч сульдах мэдрэмж

    Шархны эдгэрэлт удаашрах

    Мөөгөнцрийн халдвар дахих

    Өлсөх мэдрэмж ихээр төрөх

    Жин буурах/ огцом турах

    Халдварт өртөмтгий болох

 

Эрсдэлт хүчин зүйл

      Гэр бүлийнөвчний түүх /ойрын хамаатан тус өвчнийг туссан бол удамших магадлал өндөр/

      Угсаа

      Таргалалт

      Өөхний хуваарилалт

      Төрсөн жин болон бага насны жин

      Амьдралын хэв маяг

      Хөдөлгөөний дутагдал

      Тамхидалт

      Унтах хугацаа

 

 Инсулин нь эсийн хананд байрлах рецепторт очиж бэхлэгдэн эсрүү глюкоз орох хаалгыг нээж өгснөөр эс хоолоор тэтгэгдэж өөрт оногдсон үүргээ биелүүлнэ.

Гэтэл энэ даавар нь  хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч шүүрэл ялгаралт багасдаг, дөжрөлд ордог.

      Илүүдэл жинтэй удаан хугацаанд явах

      Чихрийн шижин өвчнөөр оношлогдох

      Бусад бодисын солилцооны өвчин нөлөөлөх

 

Цусны глюкозыг хэмжээ хэвийн хэмжээнд байснаар:

      Жингийн илүүдэлтэй болохоос сэргийлнэ.

      Инсулин эсэргүйцэх эрсдэлийг бууруулна.

      Халдвар болон стрессийн дааврыг бууруулдаг.

 

Цусны глюкозын хэмжээг хэвийн түвшинд хүргэж чадвал:

      Мэдрэлийн гэмтэл

      Нүдний гэмтэл

      Зүрхний шигдээс, харвалт

      Бөөрний өвчнөөс сэргийлж чадна.

      Бусад захын судасны гэмтлээс сэргийлж чадна.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Цусны глюкозоо хэвийн хэмжээнд байлгадаггүй хүмүүсийн нийтлэг тохиолддог хөлийн гэмтэл

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч