ӨВДӨГНИЙ ҮЕНИЙ ОСТЕОАРТРИТ БУЮУ ОСТЕОАРТРОЗ

Остеоартроз гэдэг нь өвдөгний үений нарийслыг хэлнэ. Остео – яс, артро – үе, ит – үрэвсэл гэсэн утгатай юм.

 

Өвдөгний үений үрэвсэл өвчнөөр маш олон хүн шаналж байдаг. Өвдөгний үе нь тойг, маш гөлгөр мөгөөрсөн эдээр хучигдсан дунд чөмөгний булуу хэсэг, дээрээ Мискусын дэр мөгөөрс бүхий шилбэний ясны дээд хэсэг, өвдөгний ард урд, чагтан холбоос, дотор болон гадна холбоос, үений уутнаас зэргээс тогтоно.

 

Өвдөгний үе ялангуяа жийрэг мөгөөрс нь  хүний биеийн тулгуурын чухал хэсэг бөгөөд үе хоорондыг зөөллөн уян хатан болгож, биеийн жингийн ихээхэн хэсгийг дааж авч явдаг.  Биеийн жин байх ёстой хэмжээнээс 1 кг-аар ихсэхэд өвдгөн дээр 3 дахин их ачаалал авна. 90кг жинтэй хүн алхах бүрд 136 кг ачаа өвдгөний үе дээр үүсдэг бол шатаар өгсөх болон уруудах үед 2-3 дахин, газар унасан зүйлийг авах юм уу гутлын үдээсээ үдэх үед 4-5 дахин их
ачаалал
авч байгаа
г судалж тогтоосон.
 

 

Өвдөгний үений үрэвсэл нь эмэгтэйчүүдийн дунд илүү их тохиолдоно. Учир нь жингийн илүүдэл болон таргалалт нас өгсөх тусам эмэгтэйчүүдийн дунд илүү ихэссэнтэй холбоотой байх магадлалтай. 

  

 

Өвдөгний үений үрэвсэл нь анхдагч болон хоёрдогч шалтгаантай.

 

Анхдагч шалтгаан:

Насжилт  45с дээш насанд
Үений мөгөөрсөн эд
ийн хатуурал

 

Хоёрдогч шалтгаан:

Үений үрэвсэл

Гэмтэл

Жингийн илүүдэл болон таргалалт

Бодисын солилцооны эмгэг

Бусад шалтгаан

 

 


Зовуурь

 

Өвдөгний үеэр өвдөлт үүсэх

Их алхах, юм өргөх зэрэг ачааллыг үед өвдөлт үүсэх

Үе хавдаж, улайх, эмзэглэлтэй болох

Алхаж гишгэхэд хүндрэлтэй болох

Ясны үрэлцэх чимээ сонсогдох 

Хөдөлгөөн багасах 

 

 



Үений үрэвслийн хүндрэл

 

Үений шингэн багасах, шингэн өтгөрөх

Өвдөгний үенд яс ургах

Өвдөгний үе нарийсах 

Мөгөөрсний урагдтал

 



Сэргийлэлт

 

Биеийн жинг хэвийн хэмжээнд барих.

Үений дасгал хөдөлгөөн хийж хэвших 

Зөв зохистой хооллох

Жингийн илүүдэл болон таргалалттай залуучууд одоо байгаа жингээсээ 4.5-6 кг бууруулах нь үений үрэвсэл үүсэх, хүндрэл үүсэхээс сэргийлнэ.

 

 


Эмчилгээ


Шинж тэмдгийг намдаах зорилгоор өвчин намдаах, үрэвслийн эсрэг эмчилгээ хийнэ. Үений хөндийд хийх PRP /тромбоцит эсээр баялаг сийвэн/ эмчилгээ нь цусыг бүлэгнүүлэх, шарх эдгээх, эд  эсийн нөхөн төлжилтийг эрчимжүүлэх, залуужуулах үүрэгтэй бөгөөд энэ нь тодорхой хугацаанд л үйлчилдэг байна.

Өвдөлт их, үений хөдөлгөөн хязгаарлагдсан, үений бүтэц өөрчлөгдөж эргэшгүй өөрчлөлтөд орсон өвчлөлийн 3-4  шатанд мэс заслийн эмчилгээ хийдэг.

 

 

“Илүүдэл жингээ бууруулж, булчингаа хөгжүүлэн биеийн уян чанараа нэмэгдүүлснээр та үе солиулах мэс засалд орохгүй байх боломжтой.”

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч