Чацарганатай зайрмаг

Чацаргана жимс нь А аминдэм, Е витамин, ханаагүй өөх тос, антиоксиданд зэрэг хүний ​​биед өдөр тутамд шаардлагатай олон чухал шим тэжээлийг өөртөө агуулдаг онцгой жимсний нэг юм. Халуун зуны өдөр дессерт маягаар гэртээ хийж идэж болох эрүүл амттанг туршаад үзээрэй.

Орц, найрлага

  • 200 мл тараг
  • 35 мл чацаргана
  • 2 элсэн чихэр
  • 1 ц/х Цөцгий

Хийх заавар

  1. Чацарганаа цэвэрлэж угаагаад ,тараг элсэн чихэр, цөцгийгөө холигчинд хийн холино.
  2. Орцуудаа сайтар хольсны дараа хэвэнд хэвлэж хөлдөөгчинд хөлдөөнө.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *