Хүрэн манжинтай самартай кейк

Хүрэн манжин нь цусны эргэлт болон даралтыг тогтворжуулахаас гадна бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлж өтгөн хаталтыг зогсоох олон төрлийн ашиг тустай хүнсний ногоо билээ. Мөн түүнчлэн хүрэн манжин нь тархины цусан хангамжийг нэмэгдүүлж, ой тогтоолтыг сайжруулдаг гайхалтай хүнс болохыг Америкийн эрдэмтэд баталсан байдаг. Иймд та дараах амттанг гэр бүл, найз нөхөддөө хийж өгч, гэртээ туршиж үзэхийг санал болгож байна.

Орц, найрлага

  • Хүрэн манжин
  • Аарц
  • Нухсан самар
  • 20 г элсэн чихэр
  • 1 ц/х хөөлгөгч
  • 1 ц/х давс
  • 2 ц/х ургамлын тос
  • Хуурай гурил
  • Ванила

Хийх заавар

  1. Хүрэн манжин, аарцаа цахилгаан холигчинд хийн блиндердэнэ.
  2. Хуурай гурил дээрээ давс, элсэн чихэр, хөөлгөгч, ургамлын тос, ванила нэмээ хүрэн манжингийн бэлдэцтэйгээ холин зөөлөн хутгана.
  3. Үүний дараа хэвэндээ бэлдэцээ 1/2 хэмжээтэй байхаар хийн дээрээс нь нухсан самараа тавин цахилгаан зуухаа 180С градусын хэмд 30 минут жигнэж болгоно.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *