Хаштай хуурга
Tibi Doctor
2023-08-07

Хаш нь нь антиоксидант, полифенол, А, С зэрэг витаминуудаар баялаг тул (эсийг гэмтлээс хамгаалахад) тусална. Мөн олон төрлийн эрдэс бодис агуулдаг.Хашийг тогтмол хэрэглэснээр нь зүрх судасны эрүүл мэндийг дэмжиж, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, хорт хавдрын эрсдлийг бууруулах, танин мэдэхүй, тархины үйл ажиллагаа сайжруулах зэрэг олон төрлийн ашиг тустай хүнс юм.
Орц, найрлага
- 2 ш хаш
- 1 ш сонгино
- 1 ш ногоон чинжүү
- 1 ш улаан чинжүү
- Улаан лоолийн соус
- Үхрийн мах
- Давс / өөрийн амталгаагаар /
- Оливын тос
Хийх заавар
- Эхлээд хашаа хальсалж, дөрвөлжин шоо хэлбэрээр хэрчинэ.
- Улаан, ногоон чинжүү, сонгиноо хэрчээд махаа нимгэн байдлаар хэрчинэ.
- Хүнсний ногоогоо хэрчиж бэлдсэний дараа хайруулын таваг дээрээ оливын тосоо хийж, сонгиноо хуурна.
- Үүний дараа чинжүү болон махаа нэмж зөөлөн гал дээр 2-3 минут хуураад улаан лоолийн соусаа хийж хутгана.
- Давсаа өөрийн амталгаагаар хийж амтлаад, хашаа зөөлөртөл чанаж болгоход хоол бэлэн болно.
Танд таалагдах жорнууд
Чихрийн шижин өвчтэй бол өдөрт 3-4 удаа тогтмол хооллоорой
Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол – шөлтэй шингэц
Tibi Doctor
2023-11-27
Тэгвэл бид яг яаж хооллох ёстой вэ гэж үү?
Та ЧШӨ-өөр оношлогдоод удаагүй, яаж хооллохоо мэдэхгүй
Tibi Doctor
2023-11-24
Чихрийн шижин өвчний үед хоолзүйч яаж туслах вэ?
Хоол, шим тэжээлийн эмчилгээг тухайн хүний эрүүл мэнди
Tags
Tibi Doctor
2023-11-23