Тос авахдаа юуг анхаарах вэ?

Та тос авахдаа шошгыг нь уншаад 3-н зүйлийг маш сайн анхаарч аваарай. 

  1. Ямар аргаар гаргаж авсан байгааг
  2. Ямар хэмд хэрэглэж болохыг
  3. Ямар өөх тос агуулсан байгааг

      Тосыг анх гаргаж авч байгаа аргаасаа хамаараад аль тосыг ямар хоолонд хэрэглэх нь өөр өөр байна. Ямар ч тосыг гаргаж авахдаа шахах, хандлах гэсэн үндсэн 2 аргаар гаргаж авдаг. Шахах арга нь мөн хүйтэн болон халуунаар гэсэн 2 төрлийн технологитой. Хүйтэн шахалтад аргаар гаргаж авсан тоснууд нь хамгийн сайн тосонд ордог бөгөөд шошго дээрээ Extra virgin, Unfiltered  extra virgin гэсэн тэмдэглэгээтэй байна. Энэ тос нь хэт өндөр хэмээр шарах, хайрахад тохиромжтой биш. Харин бага галаар хөнгөн хуурах, салат зуушинд шууд хэрэглэхэд нэн тохиромжтой. Халуун аргаар шахаж авсан тоснууд боловсруулалтын явцад шимт бодисоо алдсан байдаг. Мөн өндөр хэмд маш тэсвэртэй болдог. Шошго дээрээ Light or Pure гэсэн тэмдэглэгээтэй байна. Олив, наранцэцгийн, авокадогийн тос гэх мэт бүх төрлийн тосыг ямар аргаар гаргаж авсныг нь шошго дээр нь заавал тэмдэглэсэн байдаг учир та тос худалдан авахдаа шошгоо сайн харж аваарай.

  • Unfiltered extra virgin: Хамгийн цэвэр тос. Бидний ярьдгаар ориг тос. Гүн тод өнгөтэй, тухайн тосныхоо хурц үнэр амттай байна.
  • Extra virgin: Ердийн цэвэр тос. Илүү тод өнгөтэй, үнэр нь тухайн тосныхоо өвөрмөц үнэрийг шингээсэн байна. Шууд салат, дрессинг амталгаанд ашиглаж болно.
  • Extra Light or Pure: Энгийн тос. Гэрэлтсэн тунгалаг, шингэн шар өнгөтэй, үнэр нь хэт хурц тод биш байна. Найрлагандаа тухайн тосоо арай бага агуулсан хольцтой тос гэсэн үг. Бид өдөр тутамдаа энэ тосыг илүү их хэрэглэдэг. Учир нь үнэ өртөгийн хувьд бусдаасаа хямд. Шууд салат, дрессинг амталгаанд ашиглаж болно. Хоолоо хөнгөн шарахад ашиглах ба харин гүн шарахад ашиглахгүй.
Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч