ХАМГИЙН МУУ ТОС -Транс тос

Транс тос гэж юу вэ?

Энэ тосыг тойрсон элдэв цуу яриа сүүлийн үед маш их яригдах болсон. Яагаад хамгийн муугаар нэрлэгдэх болов? Яагаад бидний хоол хүнсэнд орж ирэх болов?

 

Дэлхий дахинаа үргэлжилсэн дайны жилүүдэд хүнс хамгийн ихээр ховордсон. Энэ үед Европд ургамлын тосыг шингэн хэлбэрээс хатуу хэлбэрт оруулан бидний хэлж заншсанаар масло гаргаж авсан байдаг. Энэ нь амжилт олж, улам боловсронгуй болгож сайжруулснаар одоогийн төрөл бүрийн транс тос үүссэн түүхтэй. Маш хямд учраас бүхий л хүнс үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүндээ хэрэглэдэг болсон. 2 төрлийн транс тос байх ба байгалийн гаралтай, үйлдвэрт боловсруулсан гэж ангилдаг.

Ургамлаас гаргаж авсан шингэн тосыг үйлдвэрт химийн аргаар устөрөгчөөр баяжуулан хатуу төлөвт шилжүүлсэн тосыг транс тос гэнэ. Бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хадгалахад чанарыг нь алдагдуулахгүй байх зорилгоор транс тосыг хийдэг. Байгалийн тос жамаараа исэлдэн мууддаг бол энэ тос муудахгүй гэсэн үг юм.

Мөн маш сайн чанарын ургамлыг тосыг олон дахин ашиглаж, хэт өндөр хэмээр шарж хуурахад транс тос үүсдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн өдөрт 2г-аас ихгүй транс тос хэрэглэхэд аюулгүй гэж зөвлөж байсан бол хамгийн сүүлийн байдлаар огт хэрэглэхгүй байхыг сануулжээ.

Транс тосыг танихад маш амархан

Транс тосны хэрэглээ үйлдвэрлэлийн салбарт ихэссэн бөгөөд бид энэ тосыг далд хэлбэрээр нь өдөр бүр хэрэглэж байна. Бидний хамгийн идэх дуртай амттанууд тэр чигээрээ транс тос гэдгийг тогтоож аваарай. Хамгийн том төлөөлөгч нь маргарин ба маргаринаар хийсэн бүх төрлийн жигнэмэг, донат, мөхөөлдөс, бялуу, түргэн хоолнууд болох пицца, шарсан тахиа, шарсан төмс, бургер, чипс, бичил долгионы зууханд хийдэг эрдэнэ шиш, пан кейк, вафле, зарим шоколад, крем, бэлэн хоолны амтлагчууд, кофены хуурай сүү гэх зэрэг бүтээгдэхүүнүүд орно. Мөн байгалийн гаралтай транс тос байна.

Транс тос нь цусан дахь өөх тосны хэмжээг бууруулж, муу өөх тосыг ихэсгэж чихрийн шижин, зүрх судас, хорт хавдар зэрэг өвчнийг үүсгэх аюултай маш муу тос юм. Транс тосны илчлэгийн 2% тутам нь зүрх судасны өвчний эрсдэлийг 23%-иар нэмэгдүүлдэг. Муу өөх тос гэж нэрлээд буй ханасан өөх тос хүний биед зайлшгүй хэрэгтэй бол транс тос огт хэрэггүй. Энэ тосонд аюулгүй хэрэглээний түвшин гэж байхгүй. Учир нь химийн аргаар тосны өөрийн бүтцийг нь эвдэж гаргаж авдаг тул хүний бие их хэмжээгээр боловсруулж чадахгүй тосны хэлбэр юм.

Өдөр бүр хүүхдэдээ чипс, донат, пицца хот дог, мөхөөлдөс авч өгөх нь хүүхдийнхээ эрүүл мэндийг үгүй хийж буй үйлдэл гэдгийг санаарай.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч