Сэвэг зарамтай панкейк

Энэхүү сэвэг зарамтай панкек нь эслэг, фолийн хүчил, калигаар баялаг тул зүрх, цусны даралт, холестеролыг сайтар бууруулдаг. Мөн сэвэг зарам нь төмөр, В1 витамины эх үүсвэр хүнс юм. Тиймээс өглөөний цайндаа дараах панкейкийг хийж идэх нь ухаалаг сонголт болох юм шүү.

Орц, найрлага

  • 300 г сэвэг зарам
  • 40 мл сүү
  • 20 г яншуй
  • 2 ш өндөг
  • Наранцэцэгийн тос
  • Давс

Хийх заавар

  1. Сэвэг зарамаа урьдчилан 2 цаг халуун усанд дэвтээж бэлдсэн байна.
  2. Дэвтээсэн сэвэг зарамаа хүйтэн усаар сойгоод цахилгаан блиндерт бүх орцуудаа хийгээд нэгэн жигд бүтэцтэй болтол блиндердэнэ.
  3. Хайруулын тавагтаа тосоо хийн халааж блиндердсэн орцуудаа дунд зэргийн галаар шарж болгоно.
  4. Ингээд таны уураг эслэгээр баялаг шинэхэн панкек маань бэлэн боллоо.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *