Зарим хүмүүс ногоог хэрхэн хадгалах аргыг мэдэхгүй болохоор авдаггүй гэж хариулдаг. Аваад ангилан, зөв хадгалахгүй бол үргүй зардал болно. Бидний гаргадаг гол алдаа бол нь ногоогоо авч ирээд шууд хөргөгчид хийчихдэг. Дараах аргуудтай танилцаарай. Шууд хэрэглэдэг ногоог цаас болон тугалган цаасаар бооно. Лууван, сонгино, байцаа, манжин зэрэг ногоог хуурай шорооноос салгаад хүнсний зориулалттай гялгар уутанд хийж амыг хаалгүй хөргөгчид хийнэ. Мөн хуурай сэрүүн харанхуй нөхцөлд саримс, сонгино, хулуу, манжинг хадгалж болно. |