Нархан смүүти

Эрүүл мэндэд ач тустай гэртээ хийж болохоор, гар доорх хүнсний бүтээгдэхүүнээр хийсэн шинэхэн өнгөлөг нэгэн смүүтиний жор хуваалцъя.

Орц, найрлага

  • 50 г чацаргана
  • 70 г лууван
  • 3 г синнамон
  • 150 мл ус
  • 1 ш жүрж /эсвэл мандарин/

Хийх заавар

  1. Луувангаа арилгаж угаагаад, жижиглэн хэрчээд буцалсан усанд 15-20 минут болгоно.
  2. Жүрж болон чацарганаа шахаж тусад нь гаргаж авна.
  3. Хэрэв чацарганы өтгөрүүлсэн жүүс байвал шууд хэрэглэнэ.
  4. Бүх орцоо цахилгаан холигчид хийж нэгэн жигд болтол нь сайн холиод смүүти маань бэлэн боллоо.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *