Маалинга, арвайн гурилтай панкейк

Арвайн гурил болон 2-р гурил нь илчлэг багатай, эслэгийн агууламж өндөртэй сайн чанарын хүнс билээ. Уг хүнсийг өдөр тутамдаа хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ буурч, жин барих ач холбогдолтой байдаг байна. 

Орц, найрлага

  • 30 г арвайн гурил
  • 30 г 2-р гурил
  • 30 г маалингын гурил
  • 15 г сыр
  • 2 ш үрлэн улаан лооль
  • 15 г бууцай
  • 50 г ус
  • 60 г тахианы мах
  • Давс
  • Нунтаг хар перец
  • Тахианы BBQ соус
  • Оливын тос

Хийх заавар

  1. Маалингын гурил болон 2-р гурил, арвайн гурилаа бүгдийг холиод бүлээн усаар зуурна. Зуурсан гурилаа 10-15 минут гялгар уутанд хийж амраана.
  2. Гурилаа нимгэн дугуй хэлбэрт оруулан элдэнэ.
  3. Хайруулын таваг дээрээ оливын тос хийж халаагаад тахианы махаа тахианы BBQ соус болон давс, нунтаг хар перецээр амталж хуураад бүрэн болгоно. Бэлэн болсон тахиагаа аягалж тавина.
  4. Дараа нь хайруулын тавгаа угааж цэвэрлээд бага зэргийн тос хийж халаагаад элдсэн гурилаа 2 талаар нь шаргал хайрс болтол нь хайрна.
  5. Үүний дараа хайрсан гурилан дээрээ амталж шарсан тахианы мах, сыр, бууцай, хэрчсэн улаан лоолио тавиад 2 талаар нь 1-2 минут орчим хөнгөн шаргалтуулж шарна.
  6. Ингээд панкейк маань бэлэн боллоо.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *