Жигнэсэн тахиа
Tibi Doctor
2023-08-07

Амттай, хялбар болох тахианы махтай дараах хоолыг танилцуулж байна. Хийхэд амар, хөнгөн хооллохыг хүсвэл доорх зааврын дагуу хийгээрэй.
Орц, найрлага
- Броккли
- Төмс
- Лууван
- Сонгино
- Давс
- Нунтаг хар перец
- Тахианы мах
- Ургамалын тос
- Куркума
Хийх заавар
- Тахианы махаа сайтар гэсгээнэ.
- Төмс, лууван, сонгиноо арилгаж угаана.
- Хамгийн түрүүнд буцалж буй усанд угааж цэвэрлэсэн брокклигоо хийж, таглахгүйгээр 3-5 минут буцалгана.
- Төмс, лууван, сонгиноо дундаж хэмжээтэйгээр хэрчиж бэлтгэнэ.
- Тахианы махыг дөрвөлжиж хэрчээд бэлтгэсэн ногоотойгоо холино. Дээр нь бага зэрэг ургамалын тос, давс, нунтаг хар перец болон куркума хийж, сайтар хольж базна.
- Үүний дараа тугалган цаас дэвссэн шарах шүүгээндээ амталсан тахиа болон ногоогоо тавьж, дээр нь мөн тугалган цаасаар дарж амсарыг нь битүүлнэ.
- 180⁰ – хэмд 20-25 минут шарах шүүгээнд шарна.
- Болсон тахиа болон ногоон дээрээ чанаж бэлтгэсэн брокклигоо хийгээд хутгана. Ингээд жигнэсэн тахианы махтай хуурга маань бэлэн боллоо.
Танд таалагдах жорнууд
Чихрийн шижин өвчтэй бол өдөрт 3-4 удаа тогтмол хооллоорой
Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол – шөлтэй шингэц
Tibi Doctor
2023-11-27
Тэгвэл бид яг яаж хооллох ёстой вэ гэж үү?
Та ЧШӨ-өөр оношлогдоод удаагүй, яаж хооллохоо мэдэхгүй
Tibi Doctor
2023-11-24
Чихрийн шижин өвчний үед хоолзүйч яаж туслах вэ?
Хоол, шим тэжээлийн эмчилгээг тухайн хүний эрүүл мэнди
Tags
Tibi Doctor
2023-11-23