Гүзээний ороомог
Tibi Doctor
2023-08-09

Дотор махнаас хамгийн онцгой нь гүзээ юм. Түүнд уураг 14-15 хувь, өөх тос 4,2 хувь агуулагддаг байна. Бидний гүзээний үс гэж нэрлэдэг хөхлөгүүдэд олон төрлийн аминдэм, эрдэс бодисууд байдаг. Үстэй гүзээ, цоохор сархинаг, салбант сархинаг идвэл дархлаа сайжирч, цус төлжин, яс бэхжиж, арьс үс, хумс уян хатан болдог байна.
Орц, найрлага
- 500 г гүзээ
- 600 г мах
- 120 г сүүл
- 1 ш лууван
- 1 ш сонгино
- 200 г манжин
- 1 ц/х давс
Хийх заавар
- Гүзээгээ маш сайн зумлаж, сайтар угааж цэвэрлээд дутуухан чанана.
- Хальсалж угаасан манжин, лууван, дутуу чанасан хонины сүүл махыг жижиглэн хэрчээд, сонгино, давсаар амтална.
- Бэлтгэсэн мах ногоогоо дутуу болгосон гүзээндээ хийгээд амсрыг нь сайтар боогоод жигнүүрт тавьж 25-30 минут жигнэж болгоно.
- Энэхүү ороомгийг төрөл бүрийн ногооны салаттай хачирлаж идэхэд тохиромжтой.
Танд таалагдах жорнууд
Чихрийн шижин өвчтэй бол өдөрт 3-4 удаа тогтмол хооллоорой
Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол – шөлтэй шингэц
Tibi Doctor
2023-11-27
Тэгвэл бид яг яаж хооллох ёстой вэ гэж үү?
Та ЧШӨ-өөр оношлогдоод удаагүй, яаж хооллохоо мэдэхгүй
Tibi Doctor
2023-11-24
Чихрийн шижин өвчний үед хоолзүйч яаж туслах вэ?
Хоол, шим тэжээлийн эмчилгээг тухайн хүний эрүүл мэнди
Tags
Tibi Doctor
2023-11-23