Бууцайтай алимны салат
Tibi Doctor
2023-08-07

Бууцай нь эрүүл мэндэд тустай төрөл бүрийн аминдэм, төмөр зэрэг эрдэс бодис, уураг, нүүр усаар баялаг ургамал юм. Дорно дахины анагаах ухаанд ядарч доройтсон хүний биеийг тэнхрүүлэх, цус төлжүүлэх, аминдэмийн дутагдал, чийг бам болон ходоод гэдэсний өвчинг эмчлэхэд хэрэглэж ирсэн уламжлалтай. Орчин үед бууцайгаар янз бүрийн салат хийж идэх болсны нэг нь дараах салат билээ. Гэртээ хийж болох энгийн, хялбар салатыг туршаад үзээрэй.
Орц, найрлага
- Алим
- Бууцай
- Пета бяслаг
- Хушга
- Ягаан сонгино
- Сармис
Амтлагчууд
- Гич
- Зөгийн бал
- Хар перец
- Давс
- Оливын тос
- Алимны цуу
- Лемоны шүүс
Хийх заавар
- Хамгийн түрүүнд салатны амтлагчаасаа эхэлж хийнэ. Жижиг саванд оливын тос, гич, лемоны шүүс, зөгийн бал, давс, хар перецээ сайтар холиод хутгана.
- Саримс, алим, хушга, бууцай, пета бяслаг, ягаан сонгино зэрэг орцуудаа жижиглэн хэрчинэ.
- Бэлтгэсэн салат амтлагчаа орцууд дээрээ холин таны амтат салат бэлэн боллоо.
Танд таалагдах жорнууд
Чихрийн шижин өвчтэй бол өдөрт 3-4 удаа тогтмол хооллоорой
Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол – шөлтэй шингэц
Tibi Doctor
2023-11-27
Тэгвэл бид яг яаж хооллох ёстой вэ гэж үү?
Та ЧШӨ-өөр оношлогдоод удаагүй, яаж хооллохоо мэдэхгүй
Tibi Doctor
2023-11-24
Чихрийн шижин өвчний үед хоолзүйч яаж туслах вэ?
Хоол, шим тэжээлийн эмчилгээг тухайн хүний эрүүл мэнди
Tags
Tibi Doctor
2023-11-23