Бөөрөнхий цагаан болон ягаан байцаа
Tibi Doctor
2023-06-19

2000 гаруй жилийн өмнө Европд үүссэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт түгээмэл хэрэглэгддэг. Байцаа нь латинаар ‘’head’’ толгой гэсэн утгатай үг юм.
Бөөрөнхий цагаан болон улаан голт, Савойн, Брюссель, Хятад, буржгар, цэцэгт, залаат, урт, юуцай, далайн байцаа, шанцай гээд маш олон төрөл байдаг. Бетта каротин , С аминдэм, эслэг агуулсан, эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой. Брокколитой нэг ургамлын аймагт ордог.
Бөөрөнхий цагаан болон ягаан байцаа
Манай оронд тарьдаг, жилийн турш өдөр бүр хэрэглэх тохиромтой ба үнийн хувьд ч харьцангуй хямд ногоо юм. Харьцангуй удаан хугацаанд хадгалах боломжтой.
Шинэ байцаа нь ус, эслэг агуулагддаг бол улаан голт байцаанд эдгээрээс гадна С, В, РР амин дэм агуулагдана.
Байцаанд С аминдэм агуулах ба зөв чанаж болгоход агуулагдаж байгаа аминдэм алдагдаггүй онцлогтой.
Ашиг тус:
1. С аминдэм болон эслэг нь үений үрэвсэл, тулай, арьсны өвчний үед биед үүссэн хорт бодисыг гадашлуулна. Мөн бүдүүн гэдэсний хорт хавдар болон бусад хорт хавдөр тусах эрсдэлийг бууруулах өндөр ач холбогдолтой.
2. Өтгөн хаталт, шамбрамаас сэргийлнэ.
3. Олон янзаар хэрэглэж болно. Үндсэн боол болон хачраар жигнэж, чанаж, шарж, нэг, хоёрдугаар хоол, түүхийгээр нь салат, өөхтэй мах, дотор махын өөхийг багасгах, өөхгүй хар махыг зөөлрүүлэх зорилгоор, бүр даршилж жилийн турш хүнсэндээ хэрэглэж болно.
4. Жингээ хасахад туслана. Нэг аяга чанасан байцаа 33 ккал бөгөөд өөх тос багатай, эслэгийн агууламж ихтэй. С аминдэм, бетта каротин нь арьсыг эрүүл, өөгүй, гялалзсан харагдуулна.
Танд таалагдах жорнууд
Чихрийн шижин өвчтэй бол өдөрт 3-4 удаа тогтмол хооллоорой
Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол – шөлтэй шингэц
Tibi Doctor
2023-11-27
Тэгвэл бид яг яаж хооллох ёстой вэ гэж үү?
Та ЧШӨ-өөр оношлогдоод удаагүй, яаж хооллохоо мэдэхгүй
Tibi Doctor
2023-11-24
Чихрийн шижин өвчний үед хоолзүйч яаж туслах вэ?
Хоол, шим тэжээлийн эмчилгээг тухайн хүний эрүүл мэнди
Tags
Tibi Doctor
2023-11-23