Дархлаа дарангуйлдаг 9 зүйл

  1. Сэтгэл түгших

Хоол болон шөлөндөө халуун чинжүү хийж хэрэглэх нь COVID 19 өвчнөөс урьдчилан сэргийлэхэд туслах уу?

2. Нойр дутуу байх

Хангалттай нойроо авч чадахгүй үед таны бие өвчинтэй тэмцэх хангалттай хэмжээний эсрэг бие үйлдвэрлэж чадахгүй. Өдөрт 7-8 цаг унтахыг хичээ.

3. Д витамины дутагдал

Д витамин нь дархлааг дэмждэг чухал аминдэм. Нарны гэрэл, баяжуулсан хоол хүнс, загас өндөг зэргийн тусламжтайгаар энэ аминдэмийг биедээ авах боломжтой. Гэрээсээ гарах боломжгүй хөл хориотой байгаа тохиолдолд Д агуулсан хоол хүнс хэрэглэж дутагдлаас сэргийлж, нөхөж аваарай.

4. Өөх тос ихтэй хоол хүнс

Өөх тос ихтэй хоол хүнсийг хэрэглэсээр байвал гэдэсний бактерийн тэнцвэр алдагдаж, биеийн өвчинтэй тэмцэх чадвар буурдаг. Иймд өөх тос багатай хүнс хэрэглэж, сахарын хэрэглээгээ давхар бууруулаарай.

5. Ногоо, жимсний хэрэглээ хангалтгүй байх

Самар, ногоо, жимс жимсгэнэ нь А, С, Е витамин, цайр, эслэгийн маш сайн эх үүсвэр юм. Эдгээр нь дархлааны хариу урвалыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Иймд өдөр бүр самар, жимс, хүнсний ногоо зэргийг зохистой хэмжээгээр идэхийг хичээ.

6. Хөдөлгөөний дутагдал

Дасгал хөдөлгөөн хийснээр хүний цусны эргэлт сайжирна. Ингэснээр бидний биед урилгагүй орж ирсэн зочидтой илүү сайн тэмцэж чаддаг. Агаар сайтай орчинд дасгалаа хийхийг хичээгээрэй.

7. Хангалттай хугацаагаар гадаа гарахгүй байх

Нарны гэрэл, цэвэр агаар нь халдвараас шууд бус замаар хамгаалдаг. Хол хорио тогтоосон цар тахлын үед байнга гадаа гарах боломжгүй тул тагтан дээрээ гарч салхилж болно. Гэр орноо сайтар агааржуулаарай.

8. Тамхи татах

Никотин болон бусад химийн бодисууд дархлаа дарангуйлна. Тамхи татах зуршлаа одооноос зогсоож, өөр эрүүл зуршлаар солих хэрэгтэй.

9. Архи

Архи согтууруулах ундаа нь хүний бичил биетэй тэмцэх чадварыг удаан хугацаанд дарангуйлдаг. Тиймээс ялангуяа цар тахлын үед хамгийн хэрэггүй зүйл юм шүү.

“Та дээрх 9 зөвлөгөөг хэрэгжүүлж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хайрлаарай.”

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч