7 Хоногт 10 кг хасах дэглэм байна уу?

Богино хугацаанд 10 кг хасах амархан. Өдөрт зөвхөн өндөг эсвэл алимнаас өөр юу ч идэхгүй байхад л та хүссэн жиндээ хүрч чадна.

Гэвч судалгаанаас үзэхэд ямар нэгэн дэглэм барьсан хүмүүсийн 95% нь буцаад илүү их жин нэмдэг байна. Жишээ нь та хоолоо сойгоод 10 кг хассан боловч эргээд 11 кг нэмдэг гэсэн үг.

Богино хугацаанд олон кг хасах дэглэмүүд ихэвчлэн дараах дүрмүүдийг баримтлахыг танаас шаардана:

  • 6 цагаас хойш юм идэхгүй байх
  • Өдөр болгон дасгал хийх

Маш бага идэхээс гадна дараах хүнсийг идэхийг хориглодог:  

  • Цагаан гурилан бүтээгдэхүүн
  • Будаа
  • Төмс
  • Сахар
  • Шоколад
  • Гадил гээд ихэнх жимс
  • Сүү, цагаан идээ

Аливаа дэглэмийн араас биднийг тодорхой үр дүн эсвэл үр дагавар хүлээж байдаг. Та хоолоо сойж, дээр дурдсан дүрмүүдийг дагаж дэглэм барьснаар жингээ хасах боловч дараах эрүүл мэндийн үнэ төлбөргүй бонусууд таныг хүлээж байдаг гэдгийг санаарай.

Үүнд:

  • Булчингийн алдагдал
  • Бодисын солилцооны хямрал
  • Аминдэм, эрдсийн дутагдал
  • Үс уналт
  • Арьс хуурайшилт
  • Хумс хэврэгших, хугарах
  • Ядарч сульдах
  • Анхаарал төвлөрөл буурах

Үүнээс гадна

  • Маш их өлсөх мэдрэмж
  • Хяналтгүй идэж эхлэх
  • Толгой эргэх, дотор муухайрах
  • Хар хөлс чийхрах
  • Өтгөн хатах

     Үүгээр танд юу хэлэхийг хүссэн бэ гэвэл богино хугацаанд олон кг хасах нь өөрөө эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй алхам гэдгийг сайтар ойлгон, олон жилийн турш нэмсэн жингээ 7 хоногт хаяна гэсэн гэнэн бодлоосоо салаарай. Сардаа 1-2 кг хасахыг хамгийн эрүүл жин хаялт гэж хоол зүйч нар зөвлөж байна. Эрүүл мэндээ дээдэлж, эрүүлээр жин бууруулах аргыг сонгоорой. 

Зорилгодоо хүрэхэд тань туслах хамгийн сайн зөвлөх Tibi app-г татаж аваад хэрэглээрэй.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч