Цар тахал ба хүүхдийн стресс

Хүүхдийн стресс том хүнээс арай өөрөөр буюу айх, сандрах, уурлах, салахгүй зууралдах, орондоо шээх зэрэг шинжээр илэрдэг. Энэ үед та хүүхдийнхээ гаргаж буй зан байдлыг анзаарч, хүүхдээ аль болох сонсож, ойлгож, хайрлан халамжилж анхаарал хандуулаарай.

Хүүхдэд хүнд хэцүү байх үед эцэг эх, насанд хүрсэн хүмүүсийн анхаарал, хайр халамж хамгийн их хэрэгтэй байдаг. Иймд энэ үед нь хүүхдэдээ илүү их цаг гаргаж, анхаарал хандуулаарай. Тэднийг анхааралтай, тэвчээртэй, эелдгээр сонсож асуудлыг нь баталгаатай мэдэж аваад туслаарай. Мөн тоглож тайвшрах боломж бүрдүүлж өгөөрэй.

Хүүхэд аль болох эцэг эхтэйгээ нь ойр байх хэрэгтэй. Хэрэв тусгаарлах шаардлагатай болсон тохиолдолд тогтмол холбоо барьж сайн байгаа эсэхийг нь нягталж, сэтгэл санааг нь өргөөрэй.

Өдөр тутмын мөрдлөг болсон зөв хэвшлүүдийг нь алдагдуулахгүй мөрдүүлэх, эсвэл нөхцөл байдалдаа тохируулан шинэ хэвшлүүдийг бий болго. Жишээ нь: хичээл хийх, аюулгүй орчинд тоглох, амарч тайвшрах өдрийн дэглэмтэй байлгах.

Үүсээд буй цар тахал, тохиолдоод буй бодит байдлын талаар хүүхэдтэйгээ ярилцаж, вирусийн халдвар авах эрсдэлээс хамгаалах аргуудын талаар тайлбарлаж өгөөрэй.

Наснаасаа хамааран тэд таны ярьсныг тодорхой хэмжээнд болон бүрэн дүүрэн ойлгох болно. Харин өдөрт хэдэн хүн нас барж байгаа талаар заавал хэлэх шаардлагагүй.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч