Бууцайтай алимны салат

super easy

Бууцай нь эрүүл мэндэд тустай төрөл бүрийн аминдэм, төмөр зэрэг эрдэс бодис, уураг, нүүр усаар баялаг ургамал юм. Дорно дахины анагаах ухаанд ядарч доройтсон хүний биеийг тэнхрүүлэх, цус төлжүүлэх, аминдэмийн дутагдал, чийг бам болон ходоод гэдэсний өвчинг эмчлэхэд хэрэглэж ирсэн уламжлалтай. Орчин үед бууцайгаар янз бүрийн салат хийж идэх болсны нэг нь дараах салат билээ. Гэртээ хийж болох энгийн, хялбар салатыг туршаад үзээрэй.

Үнэлгээгүй

Орц, найрлага

Порц
Алим
Бууцай
Пета бяслаг
Хушга
Ягаан сонгино
Саримс
Амтлагчууд
Гич
Зөгийн бал
Хар перец
Давс
Оливын тос
Алимны цуу
Лемоны шүүс

Хийх заавар

1.
Бэлтгэх
Хамгийн түрүүнд салатны амтлагчаасаа эхэлж хийнэ. Жижиг саванд оливын тос, гич, лемоны шүүс, зөгийн бал, давс, хар перецээ сайтар холиод хутгана.
Хийсэн
2.
Саримс, алим, хушга, бууцай, пета бяслаг, ягаан сонгино зэрэг орцуудаа жижиглэн хэрчинэ.
Хийсэн
3.
Бэлтгэсэн салат амтлагчаа орцууд дээрээ холин таны амтат салат бэлэн боллоо.
Хийсэн

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *