Нууцлалын бодлого

Гарчиг

Ерөнхий

  • Тиби Дайтус ХХК /цаашид “Байгууллага” гэх/ нь Хэрэглэгчийнхээ хувийн нууцыг хүндэтгэн, чандлан хадгалдаг.
  • Энэхүү Нууцлалын Бодлого нь Хэрэглэгч манай гар утасны аппликейшнд /Тиби хабит/ нэвтэрч хэрэглэх үед Хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, нууцыг хадгалах талаар тайлбарласан болно.
  • Уг Нууцлалын Бодлогыг анхааралтай уншина уу. ЭНЭХҮҮ НУУЦЛАЛЫН БОДЛОГЫН НӨХЦӨЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙГАА БОЛ АППЛИКЕЙШНИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙНА УУ.
  • Байгууллага энэхүү Нууцлалын Бодлогоо хэдийд ч ямар ч шалтгаанаар өөрчлөлт оруулах эрхтэй.
  • Нууцлалын Бодлогын “сүүлд шинэчлэгдсэн” огноог шинэчлэн аливаа өөрчлөлтийн талаар бид танд мэдэгдэх болно. Ямар шинэчлэлт хийгдсэн талаар мэдээлэлтэй байхын тулд энэхүү Нууцлалын Бодлого руу орж үе үе хянаж байхыг зөвлөж байна.
  • Шинэчлэл хийгдсэн Нууцлалын Бодлогыг байршуулсан өдрөөс хойш Хэрэглэгч Аппликейшнийг үргэлжлүүлэн ашигласнаар аливаа шинэчлэгдсэн Нууцлалын Бодлогын өөрчлөлттэй танилцан хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэглэгч Тиби Хабит үйлчилгээгээр аливаа контентийг хүлээж авсны дараа түүнийг Байгууллагаас албан ёсны бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулах, худалдах, түгээх, өөрчлөх, шинэчлэх болон бусад байдлаар хууль бусаар ашиглахыг хориглоно.
  • Энэхүү Нууцлалын Бодлого нь Аппликейшнаас Хэрэглэгчийн онлайн/мобайл стороос татаж авсан болон төлбөр тооцоо хийсэн виртуал тоглоом гэх мэт дата цуглуулдаг бусад гуравдагч этгээдтэй холбоотой асуудалд хамаарахгүй ба гуравдагч этгээдийн цуглуулсан дата мэдээлэлд Байгууллага хариуцлага хүлээхгүй.

Мэдээлэл цуглуулах 

Аппликейшнаас таны ашиглах агуулга мэдээллээс хамааран мэдээллийг олон аргаар цуглуулж болно. Үүнд:

 

Хувийн мэдээлэл   

Овог нэр, нас, хүйс, биеийн өндөр, биеийн жин гэх мэт Аппликейшнд нэвтрэхдээ өгдөг хувийн мэдээлэл, Аппликейшнтай холбоотой үйл ажиллагаанууд болох чатлах, сэтгэгдэл бичих, мессеж илгээх, постонд лайк дарах, шэйр хийх, санал хүсэлт илгээх, санал асуулгад оролцох гэх мэт сайн дураараа өгдөг хүн амзүйн болон бусад хувийн мэдээллүүд орно. 

Хэрэв та өөрийн мэдээллийг өөрийн профайл, онлайн чат эсвэл Аппликейшний бусад интерактив хэсгүүдээр дамжуулан бусадтай хуваалцахаар шийдсэн бол таны хуваалцсан бүх мэдээлэл хэн бүхэнд нээлттэй хандах боломжтой байна гэдгийг анхаарна уу.


Үүсгэгдсэн мэдээлэл 

Аппликейшнд нэвтрэх үед Байгууллагын сервер автоматаар цуглуулдаг мэдээллүүд. Тухайлбал таны үзсэн контент, таны хийсэн үйлдлүүд, алхалт, таны зарцуулж буй цаг, давтамж, үргэлжлэх хугацаа  зэрэг мэдээллийг цуглуулдаг. Жишээ нь таны хэзээ хамгийн сүүлд нэвтэрсэн болон ямар нийтлэл, видео үзсэн зэрэг мэдээллийг бүртгэдэг. Эдгээр мэдээллийг бид өөрсдийн дотоод үйлчилгээ болох feed (https://feed.nubisoft.mn) -р Хэрэглэгчийн хэрэглээг илүү хувийн, илүү интерактив болгох зорилгоор ашигладаг.

Хөдөлгөөнт төхөөрөмжид нэвтрэх

Таны гар утаснаас Bluetooth, хуанли, камер, микрафон, хөдөлгөөн мэдрэгч, мессеж, нийгмийн сүлжээний аккаунтууд, гэх мэт сангууд рүү нэвтрэх зөвшөөрөл хүсч болно. Та тухайн сангууд руу нэвтрэх зөвшөөрлийг төхөөрөмжийнхөө тохиргоо руу орж өөрчилж болно.

Хөдөлгөөнт төхөөрөмжийн мэдээлэл авах 

Таны хөдөлгөөнт төхөөрөмжийн дугаар, загвар, үйлдвэрлэгч, үйлдлийн системийн хувилбар, утасны дугаар, улс, байршил болон таны өгөхөөр сонгосон төхөөрөмжийн тухай бусад мэдээллийг авч болно.  Үйлдлийн систем, техник хангамж, програм хангамжийн хувилбар, төхөөрөмжийн код (Device ID), дохионы хүч, апп болон файлын нэр, төрөл, зэрэг мэдээлэл.

Төхөөрөмжийн үйл ажиллагаа:

Арын суурь үйл ажиллагаа (background process), хулганы хөдөлгөөн гэх мэт төхөөрөмж дээр үйл ажиллагаа, зан үйлийн талаарх мэдээлэл.

Сонордуулга

Таны Аппликейшнаас авч буй үйлчилгээг илүү үр дүнтэй байлгах зорилгоор Аппликейшнаас сонордуулга илгээнэ. Хэрэв та сонордуулга хүлээн авахаас татгалзахыг хүсвэл Аппликейшний тохиргоо руу орж унтрааж болно.

Хэрэглэгчийн мэдээллийг ашиглах

Хэрэглэгчийн тухай үнэн зөв мэдээллийн сантай байснаар танд үр дүнтэй, алдаагүй, танд тохирсон үйлчилгээгээр хангах боломжийг олгодог. Програмаар дамжуулан таны талаар цуглуулсан мэдээллийг Байгууллага дараах зорилгоор ашиглаж болно:

    1. Азтан тодруулах, урамшуулал олгох, уралдаан зарлах.
    1. Хууль сахиулах байгууллагад туслах зорилгоор хариу өгөх.
    1. Нэр нууцалсан статистик мэдээлэл, дүн шинжилгээг дотоод хэрэгцээндээ болон гуравдагч этгээдэд ашиглуулах зорилгоор эмхэтгэх.
    1. Хэрэглэгчийн аккаунтыг үүсгэх, тохируулах.
    1. Зорилтот сурталчилгаа, купон, мэдээ мэдээлэл, Аппликейшний урамшуулалтай холбоотой бусад мэдээллийг Хэрэглэгчид хүргэх.
    1. Хэрэглэгчийн аккаунттай холбоотой имэйл илгээх.
    1. Хэрэглэгчээс хэрэглэгч хоорондын харилцааг идэвхижүүлэх.
    1. Аппликейшний үр дүнтэй ашигт ажиллагааг нэмэгдүүлэх.
    1. Аппликейшнийг сайжруулах зорилгоор Хэрэглэгчийн ашиглалтыг хянах, дүн шинжилгээ хийх.
    1. Аппликейшний шинэчлэлтийн талаарх мэдээг мэдэгдэх.
    1. Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг Хэрэглэгчид санал болгох.
    1. Шаардлагатай тохиолдолд бусад бизнесийн үйл ажиллагааг хүргэх.
    1. Санал хүсэлт авах.
    1. Маргаантай асуудлыг шийдвэрлэх.
    1. Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой Хэрэглэгчийн хүсэлтэд хариу өгөх.
    1. Мэдээ мэдээлэл илгээх.
    1. Аппликейшний үйл ажиллагааг дэмжих.

Мэдээлэл хуваалцах

Хэрэглэгчийн талаар цуглуулсан мэдээллийг тодорхой нөхцөлд дараах тохиолдолдлуудад гуравдагч этгээдэд гаргаж өгч болно:

Хуулийн дагуу эрх хамгаалах зорилгоор 

Шүүх цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны явцад хариу өгөх, манай Байгууллагын бодлогод харшилж байвал, бусдын аюулгүй байдал, өмч хөрөнгө, хүний эрхийг хамгаалах зорилготой гэж үзвэл Хэрэглэгчээс зөвшөөрөл авах эсвэл холбогдох аливаа хууль, дүрэм журмын дагуу шаардсан тохиолдолд гаргаж өгнө. Үүнд мөн залилан мэхлэх гэмт хэрэг, зээлийн эрсдэл зэргээс хамгаалах зорилгоор бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох үйл ажиллагаа багтана.

Маркетинг харилцаа холбоо 

Хуулиар зөвшөөрөгдсөний дагуу маркетингийн зорилгоор хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд хуваалцаж болно.

Онлайн пост

Аппликейшний пэйж хуудсанд Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэл, пост, нийтлэл нь бусад хэрэглэгчдэд нээлттэй харагдана.

Гуравдагч этгээдийн сурталчилгаа 

Хэрэглэгч Аппликейшнд зочлох үед гуравдагч этгээдийн зар сурталчилгааг үзүүлж болно. Тухайн гуравдагч этгээд компани нь таны сонирхдог бараа бүтээгдэхүүн үйлчилгээг танд сурталчилах зорилгоор таны манай Аппликейшн болон пэйж хуудас, веб сайтад зочилсон тухай мэдээллийг ашиглаж болно.

Хамтран ажиллагч түнш байгууллагууд

Хэрэглэгчийн мэдээллийг түншлэн ажилладаг байгууллагуудтай хуваалцаж болох ба энэ тохиолдолд түнш байгууллагуудаас энэхүү Нууцлалын Бодлогыг хүндэтгэн сайтар дагаж мөрдөхийг шаардана. Түнш байгууллага гэдэгт манай салбар компани, хамтарсан түншүүд эсвэл бидний хяналтанд байдаг эсвэл манай Байгууллагатай ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд багтана.

Бизнесийн хамтрагч байгууллагууд

Хэрэглэгчид тодорхой бүтээгдэхүүн, урамшуулал, үйлчилгээ санал болгох зорилгоор мэдээлэл хуваалцаж болно.

Бусад гуравдагч этгээд

Бизнесийн ерөнхий дүн шинжилгээ хийх зорилгоор Хэрэглэгчийн мэдээллийг хөрөнгө оруулагчтай хуваалцаж болно. Мөн хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд маркетингийн зорилгоор гуравдагч этгээдэд мэдээлэл хуваалцаж болно.

Хувийн мэдээллийн аюулгүйн байдал 

Бид захиргааны, техникийн, физик аюулгүй байдлын аргуудыг ашиглан таны хувийн мэдээллийг хамгаалдаг. Хэдийгээр таны хувийн мэдээллийг хамгаалах арга хэмжээг авч хүчин чармайлт гарган ажиллаж байгаа ч онлайнаар нээлттэй тавьсан таны аливаа мэдээлэл зөвшөөрөлгүй этгээдийн халдлагад өртөх, зүй бусаар ашиглагдахад өртөмтгий байдгийг сайтар анхаарна уу. 

Иймд хэрэв та өөрийн хувийн мэдээллээ цахим орчинд нээлттэй хуваалцаж байгаа тохиолдолд бид таны хувийн мэдээллийн аюулгүй байдлыг баталгаажуулж чадахгүй бөгөөд алдагдсан, халдлагад өртсөн, зүй бусаар ашиглагдсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй болно.

Хүүхдийн бодлого 

Аппликейшний үзүүлж буй үйлчилгээ нь санхүүгийн болон бусад хариуцлага хүлээх насанд хүрээгүй буюу 18 наснаас доош настай хүүхэд өөрөө шууд бүртгүүлэн ашиглахад зориулагдаагүй. Харин хүүхдийн 18-с дээш насны асран хамгаалагч бүртгэл үүсгэж үйлчилгээг идэвхижүүлж болох ба аливаа хариуцлагыг асран хамгаалагч хүлээнэ.

Хэрэглэгчийн мэдээлэл өөрчлөх, устгах

Бүртгэлийн мэдээлэл

Хэрэглэгч хүссэн үедээ бүртгэлийн мэдээллээ хянах, өөрчлөх, бүртгэлээ цуцлах боломжтой:

    • Бүртгэлийн тохиргоонд нэвтрэн бүртгэлээ шинэчлэх.
    • Бидэнтэй холбоо барих мэдээллийг ашиглан холбогдох.

Хэрэглэгч бүртгэлээ хүчингүй болгох, устгуулах хүсэлт өгсөний дагуу бүртгэл мэдээллийг идэвхтэй мэдээллийн сангаас хасаж устгах болно. Гэхдээ хууль ёсны шаардлагын дагуу залилангийн гэмт хэрэг гэх мэт аливаа мөрдөн байцаалт, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд туслах зорилгоор зарим мэдээллийг санд хадгалж үлдэж болно.

 

Имэйл ба харилцаа холбоо

Хэрэглэгч биднээс захидал, имэйл, бусад мэдээллийг авахыг хүсэхгүй тохиолдолд дараах байдлаар татгалзаж болно:

    • Аппликейшнд бүртгүүлэх үедээ мэдээлэл хүлээн авах тохиргоог хийхгүй байх.
    • Тохиргоо хэсэгт нэвтэрч тохиргоог өөрчлөх.
    • Бидэнтэй холбоо барих мэдээллийг ашиглан холбогдох.

Хэрэв Хэрэглэгч гуравдагч этгээдийн ирүүлж буй захидал, имэйл зэргийг авахаас татгалзахыг хүсвэл тухайн гуравдагч этгээдтэй шууд холбоо барих үүрэгтэй.

Монгол Улсын хувь хүний нууцын тухай хууль 

Монгол улсын хувь хүний нууцын тухай хуулийг дагаж мөрдөнө. 

https://www.legalinfo.mn/law/details/537

Холбоо барих

Энэхүү Нууцлалын Бодлоготой холбоотой аливаа санал хүсэлт байвал доорх хаягаар хандана уу:

Тиби Дайтус ХХК 

Монгол улс, Улаанбаатар 15170, Чингэлтэй дүүрэг 

Жуулчин гудамж 4/4, Макс цамхаг, 5 давхар, 503 тоот 

Утас: +976 7577-7161 

Имэйл: [email protected]