Үр тариа ийм ашигтай                                       

Өнгө муутай ч бор гурил “царайлаг” цагаан гурилаас илүү биед тустай гэдгийг “ӨНГӨ МУУТАЙ БОР ГУРИЛ УУ ? ҮЗЭМЖ ТӨГС ЦАГААН ГУРИЛ УУ?” нийтлэлээс авсан биз ээ. Чухам ямар ач холбогдолтойг нь өнөөдрийн нийтлэлээрээ уншигч танд хүргэе.

Гурвалжин будаа

Үл орлогдох 8 амин хүчлийг агуулах тул ургамлын гаралтай уургийн сайн эх үүсвэр юм. Глютен агуулаагүй тул глютен мэдрэг хүмүүст хэрэглэхэд тохиромжтой.

  • Рутин агуулах тул судасны ханыг бэхжүүлнэ.
  • Цусан дахь холестеринийг бууруулна.
  • Цусны даралт, зүрх судасны өвчний эрсдэлийн бууруулна.
  • Цусны сахарыг бууруулж, инсулины ялгаралтыг дэмжинэ.
  • Уусдаггүй эслэгээр баялаг тул өтгөн хаталт, цөс өтгөрөлт, багтраа өвчнөөс сэргийлнэ.

Хөц будаа

Уусдаг болон уусдаггүй эслэгийг зэрэг агуулахаас гадна, кальци, магни, төмөр, В3, А аминдэмийг бусад будаанаасаа илүү агуулдаг.

  • Сайн нүүрс ус (нийлмэл) агуулдаг тул энергийн сайн эх үүсвэр болдог.
  • Уусдаг эслэг нь цусны холестрин, зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг.
  • Цусанд глюкозыг хурдан өсгөдөггүй учраас чихрийн шижингийн үед хэрэглэхэд нэн тохиромжтой.
  • Уусдаггүй эслэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж, хоол боловсруулах замын хэвийн үйл ажиллагаанд маш их тустай.

Арвайн гурил

Арвайн гурилын эрүүл мэндийн ач холбогдлоос дурдвал

  • Өтгөн хаталтаас сэргийлнэ.
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлнэ.
  • Цөсний чулуу үүсэхээс сэргийлнэ.
  • Судас хатуурахаас сэргийлнэ.

Сэвэг зарам

Уургаар баялаг. Ялангуяа цагаан хоолтон хүмүүсийн хүнсэнд зайлшгүй байх ёстой хүнс гэж үздэг.

Төмрийн агууламж их учраас цус багадалтаас сэргийлнэ.

Нэг удаагийн идэх хэмжээ нь өдөрт шаардлагатай фолийн хүчлийн 90%-ийг агуулах тул жирэмслэхээр бэлтгэж байгаа болон жирэмсэн эхчүүдэд маш чухал. Тосны агууламж бага, кали их агуулдгаараа цусны даралт ихсэлт болон зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. Эслэг агуулах тул ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулан хавдраас сэргийлнэ.

Бүхэл үрийн гурил

Бүхэл үрийн гурил нь цагаан гурилтай харьцуулахад эрүүл мэндийн ач холбогдол өндөртэй хүнс юм. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна. Таргалалтаас сэргийлнэ. Өтгөн хаталтыг бууруулна. Цөс өтгөрөлтөөс сэргийлнэ. Хорт хавдраас сэргийлнэ. Цусан дахь өөх тосны хэмжээг бууруулна.Дархлааг сайжруулна.

Киноа будаа

Киноа нь бусад үр тариатай харьцуулахад хамгийн их үл орлогдох аминхүчил агуулдаг будааны төрөл юм. Зүрхний өвчний эрсдэлийг бууруулна. Эслэг, аминдэм, сайн нүүрс усны эх үүсвэр болно. Киноаг өглөөний цайндаа идсэнээр гэдэс цэрдийсэн мэдрэмж авахгүйгээр урт хугацаанд цатгалан байх боломжтой.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч