TIBI бол эрүүл хооллолтын хэв маяг, амьдралын зөв дадал зуршлыг хэвшүүлэхэд тань туслах дижитал хоолзүйн хөтөч юм.
Мэргэжлийн эмч, эмнэлзүйн эмчилгээний хоол зүйч нар судалгаа, шинжилгээ, мэргэжил, туршлага дээрээ суурилан хүн амын өвчлөлд шууд нөлөөлдөг хооллолтын асуудлыг бууруулах зорилгоор “Tibi” платформыг үүсгэн санаачилсан билээ. Одоогийн байдлаар хөтөлбөр авч амжилттай хэрэгжүүлсэн хүмүүсийн 98% нь эерэг үр дүнд хүрээд байна.
ТИБИ Дайтус ХХК нь 2020 онд байгуулагдсан эрүүл мэнд – технологийн компани юм.
Тиби аппликейшн бол дэглэм биш. Харин таны хооллолтын байдлыг өөрчлөх насан туршийн эрүүл амьдралын хөтөч юм. Таны өдөрт авах илчлэгийг хүнсний 6 бүлгийн шимт бодисоор бүрэн хангаж, эрүүл, эрч хүчтэй, бүтээмжтэй байхад тань туслах хоолны жор, хийх аргачлалыг зөвхөн Тиби аппликейшнаас авах боломжтой.
Зорилгодоо хүрч, үр дүнгээ мэдрэхэд тань Тиби аппликейшн нь таны халаасны хоолзүйчээр 24/7 тасралтгүй ажиллах болно. Ингэхдээ хооллох, ус уух цагаа тохируулах, зохистой хооллох дадлыг хэвшүүлэх, сонгосон хөтөлбөрийн үр дүнгээ хянахад тань туслах болно.
Бид хамт олон, хувь хүн, гэр бүл, албан байгууллагад эрүүл зохистой хооллолтын сургалтыг хүргэж, хүн бүрийг эрүүл, урт удаан, сэтгэл ханамжтай, үр бүтээмжтэй ажиллаж, амьдрахад нь хөтөч болохыг зорин ажиллаж байна. Та эрүүл зөв зохистой хооллолтын талаарх мэдлэгээ өргөжүүлэхийг хүсвэл манай сургалтад хамрагдаарай.
Өөрийгөө хайрлаж, өөрийгөө урлаж хооллоорой. Жингээ хасах маш энгийн бөгөөд ид шидийн зүйл огт байхгүй. Битгий яар. Тууштай байх нь хүссэн үр дүнд тань хүргэх болно.
Эмнэлзүйн хоолзүйч
Хүн эрүүл, урт, чанартай, аз жаргалтай амьдрах нь хамгийн чухал. Гол түлхүүр нь зөв, зохистой хооллолт. Үүнийг бид танд өгч чадна. Бидэнтэй хамт байгаарай.
Хүний их эмч
Өглөөг аз жаргалтайгаар эхлүүлэн, өдрийг эрч хүч дүүрэн өнгөрүүлж, гэр бүлдээ чанартай цаг гаргах боломжийг бид танд өгөх болно.
Эмнэлзүйн хоолзүйч
Эрүүл, чийрэг, булчинлаг биеийг тань бий болгох энгийн бөгөөд хамгийн зөв амьдралын хэв маягийг бид танд зөвлөнө.
Хоолзүйч, Фитнесс дасгалжуулагч