Үнэрлэх амтлах мэдрэхүй алдагдах нь

US News болон World Report-н мэдээлснээр АНУ-д COVID-19-н халдвар авсан хөнгөнөөс дунд зэрэг хэмжээнд өвдсөн өвчтөнүүдийн 86% нь үнэрлэх болон амтлах мэдрэхүйн чадвар нь өөрчлөгдсөн гэжээ. Ийнхүү амтлах, үнэрлэх мэдрэхүйн өөрчлөлттэй болсон өвчтөнүүд буцаад хэвэндээ орох хугацаа удаан байсан байна.

Үнэрлэх амтлах мэдрэхүйгээ алдах нь бидний амьдралын чанарт нөлөөлнө.

Үнэрлэх, харах, сонсох, амтлах, хүрэлцэх нь биднийг амьдарч буй ертөнцтэй маань, амьдралтай маань холбож байдаг гүүр. Таван гүүрний хоёрыг нь нураахад бидний мэдрэхүйн 40% нь алга болно. Мэдрэхүй нь өдөр тутмын амьдралыг баялаг болгохоос гадна сэтгэл хөдлөлтэй нягт холбогддог.

Үнэр, амт алдагдах нь COVID туссаны дараа тохиолдох амьсгал давчдах, сульдах ядрах зэрэг шинж тэмдгүүдийн хажууд тийм ч сүртэй зүйл биш мэт санагдаж болох ч сэтгэл санааг дордуулна. Мөн хоолны дуршил буурч, турах гэх мэт эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Хоолноос таашаал авахаа больж, хоолоо идэхгүй алгасах, эсвэл огт хоол идэх хүсэлгүй болж юм идэхээ болих магадлалтай. Үнэрлэх мэдрэхүй алдагдсанаар гал алдах, газ хий алдагдах, хоол буцалж, түлэгдэж байгааг мэдэхгүй байх зэрэг эрсдэлүүдийг дагуулна. Сайхан мэдээ гэвэл үнэрлэх мэдрэлийн эсүүд нөхөн төлжих чадвартай байдаг. Харин муу мэдээ гэвэл COVID-19 тусахаас өмнөх төвшинд хүртэл үнэрлэх амтлах мэдрэхүй сэргэхгүй.

Зарим хүмүүс бүр үнэрлэх амтлах чадвараа хэзээ ч сэргээж чадахгүй байх эрсдэлтэй. Судлаачдын үзэж байгаагаар вирусийн халдвар аван үнэрлэх чадвараа алдсан өвчтөнүүдийн үнэр таних зарим үйл ажиллагаа нь нэг жилийн дотор 60-80%-тай сэргэх магадлалтай гэж үзэж байгаа аж. Нас ахих тусам хүний үнэрлэх чадвар ихэвчлэн буурдаг тул уг вирусийн халдвараар өвчилсөн ахимаг насныхны хувьд үнэрлэх амтлах чадвар нь бүрэн гүйцэд сэргэхгүй байх магадлалтай.

COVID-19 туссаны улмаас үнэрлэх амтлах мэдрэхүйгээ алдсан өвчтөнүүд дээр хийсэн туршилтаас дараах аргуудыг хэрэглэх нь мэдрэхүйгээ сэргээхэд үр дүнтэй хэмээн зөвлөж байна:

  • Эхлээд мэдрэхүйгээ алдсанаа хүлээн зөвшөөрч сэтгэл зүйгээ бэлд
  • Чих хамар хоолойн эмчид үзүүлж зөвлөгөө ав
  • Хоолоо илүү халуун ногоогоор амталж ид
  • Эдгэнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй бай
  • Та үхлийн аюултай өвчнөөс амьд гарсандаа талархаж өөдрөг бай
  • Нэмэлт тусламж авахын тулд мэргэжлийн эмч, хоол зүйч, сэтгэл зүйч нартай уулзаж зөвлөгөө ав
Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч