Хүрэн манжингийн зутан шөл
Tibi Doctor
2023-08-09

Хүрэн манжин нь С аминдэм, фолийн хүчил, кали, манган зэрэг амин дэм эрдэс бодис болон эслэгээр баялаг тул бие махбодийн дархлааг дэмжих хэвийн үйл ажиллагааг хангах, цус төлжүүлэх,холестрин, мөн цусны даралтыг бууруулах үйлчилгээтэй хүнс юм. Хэрэв та цагаан хоолтон бол ясны шөлний оронд ус хийгээд, зөөхийг хасаад идэхийг зөвлөж байна.
Орц, найрлага
- 800 г хүрэн манжин
- 1 жижиг алим
- 2 ш лууван
- 2 ш яншуй
- 6 ш саримсны хумс
- 2 ш сонгино
- Зөөхий
- Укроп
- Ургамалын тос
- Тахианы махны ясны шөл
Хийх заавар
- Алим, лууван болон хүрэн манжингаа дөрвөлжин шоо хэмжээтэй хэрчиж бэлтгэнэ.
- Хайруулын тавагтаа тосоо хийж халаан лууван, хүрэн манжин, алимаа зөөлөртөл нь дунд зэргийн галаар хуурна.
- Үүний дараа яншуй, сонгино, саримсаа нэмээд мөн адил дунд зэргийн галаар 5 минут орчим хуурна.
- Тахианы ясны шөлөө орцууд дээрээ нэмээд, давс перецээр амтлаад цахилгаан холигчид хийж блиндердээд зутан шөл маань бэлэн боллоо.
- Шөлөө аягалахдаа дээр нь бага зэрэг зөөхий болон укроп тавиад идээрэй.
Танд таалагдах жорнууд
Чихрийн шижин өвчтэй бол өдөрт 3-4 удаа тогтмол хооллоорой
Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол – шөлтэй шингэц
Tibi Doctor
2023-11-27
Тэгвэл бид яг яаж хооллох ёстой вэ гэж үү?
Та ЧШӨ-өөр оношлогдоод удаагүй, яаж хооллохоо мэдэхгүй
Tibi Doctor
2023-11-24
Чихрийн шижин өвчний үед хоолзүйч яаж туслах вэ?
Хоол, шим тэжээлийн эмчилгээг тухайн хүний эрүүл мэнди
Tags
Tibi Doctor
2023-11-23