Халуун ногоотой амтат тахианы шөл
Tibi Doctor
2023-08-09

Тахианы мах уурагаар баялаг, өөх тосны агууламж багатай, шингэц сайтай мах юм. Харин халуун чинжүү, саримс нь С, А-аминдэмээр баялаг тул дархлааны системийг сайжруулдаг. Эрдэнэшиш нь С, А-аминдэм, нүүрс усаар баялаг тул биемахбодийг түлшээр хангаж өгдөг. Тиймээс дараах шөлийг өдрийн болон оройг хоолны цагаар идэх нь илүү тохиромжтой.
Орц, найрлага
- 500 г тахианы мах
- 100 г төмс
- 50 г сүү
- 2 хумс саримс
- 150 г эрдэнэшиш
- 100 г сонгино
- 1 ц/х нунтаг халуун улаан чинжүү
- 2 ц/х хатаасан оргено
- 50 г бяслаг
- 1 хоолны халбага ургамалын тос
- давс
- нунтаг хар перец
Хийх заавар
- Тахианы махаа тогоонд хийж, далд орохоор ус хийж буцалгана.
- Шөлөндөө 1 хумс саримс болон тал төмсөө хийж галыг нь багасгаад зөөлөн гал дээр 30 минут орчим чанана.
- Үүний дараа төмс болон тахианы махаа тогооноос гаргана. Тахианы махаа яснаас нь салгаж шулж бэлтгэнэ. Ингээд үндсэн шөлөө бэлэн болгоно.
- Дараагаар нь хайруулын тавагнд тосоо халаагаад сонгино болон үлдсэн саримсаа хийж 5-7 минут хуурна.
- Үлдсэн төмсөө шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчээд халуун улаан чинжүү, хатаасан оргено амтлагчуудаараа амтлаад хөнгөн шарна. Дараа нь эрдэнэшиш нэмээд сайтар хутгана.
- Үндсэн шөлөн дээрээ бэлдэж шарсан ногоогоо болон сүү хийж амтална. Төмсийг зөөлөртөл зөөлөн галаар чанана.
- Хамгийн сүүлд нь шулсан мах, бяслаг, давс, нунтаг хар перецээ өөрийн амталгаагаар хийн сайтар хутгаад л шөл бэлэн боллоо.
Танд таалагдах жорнууд
Чихрийн шижин өвчтэй бол өдөрт 3-4 удаа тогтмол хооллоорой
Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол – шөлтэй шингэц
Tibi Doctor
2023-11-27
Тэгвэл бид яг яаж хооллох ёстой вэ гэж үү?
Та ЧШӨ-өөр оношлогдоод удаагүй, яаж хооллохоо мэдэхгүй
Tibi Doctor
2023-11-24
Чихрийн шижин өвчний үед хоолзүйч яаж туслах вэ?
Хоол, шим тэжээлийн эмчилгээг тухайн хүний эрүүл мэнди
Tags
Tibi Doctor
2023-11-23