Тосны хэрэглээ, ач тус

Биед байх өөх тосыг хэвийн хэмжээнд барихад өдөрт авах тосны хэмжээ маш чухал. Өдөр бүрийн хоолныхоо 30-35%- г тосноос авч байвал хамгийн зохистой хэмжээтэй гэж үзнэ. Бүх төрлийн 5 г тос 45 ккал илчлэгтэй байдаг. Өдөрт хэрэглэх нийт тосны хэмжээ дунджаар 67г. Үүнээс бага өөх тос идвэл аажимдаа таны оюуны бяд саарч, арай эрт зөнөх хэмээх өвчинтэй нүүр тулах магадлалтай. Харин өдөрт 67 граммаас хэтрүүлэн идэхэд судас, судасны хатуурал, бодисын солилцооны эмгэгт өртөн, таргалалт хэмээх өвчинд баригдан хөдөлмөрийн чадвараа эрт алдах аюултай.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *