Апп-н ккал тооцоолол, хоолны сан, алхалт, ус болон бусад шингэний хэмжилт зэрэг хэсгүүдийг үнэгүй ашиглаж болно. Харин та өөрийн одоогийн өндөр, жин, зорилтот жин зэрэг мэдээллээ оруулан үнэлгээ хийлгэн, яг өөрийнхөө зорилгод тохирсон менютэй 5 долоо хоногийн зохистой хооллолтын хөтөлбөр авахад төлбөртэй.
Аппаараа дамжуулж төлбөрөө төлж идэвхжүүлнэ. Та QPay болон SocialPay ашиглан төлөх боломжтой.
Та өөртөө үнэнч, тууштай байхад л хангалттай. Мөн дээрээс нь хүнсний жин таны үнэнч туслах байх болно.
Манай аппликейшн нь зөвхөн хооллолтны зуршлыг бий болгодог учраас таны шатааж буй ккал-ийг тооцоолохгүй.
Та үнэхээр турмаар байвал өөрт тохирох илчлэгээ тухайн өдөртөө бага багаар хуваан авах хэрэгтэй. Ингэснээр бие махбод тань хоол хүнсийг өөх болгон хуримтлуулж, хадгалахгүй, харин хурдан шатаах процессыг дэмжиж өгдөг.
Манай жингийн зохицуулга хөтөлбөр 98 хувийн үр дүнтэй байсан ба 1 сарын хугацаанд биеийн жингээсээ дунджаар 1.5-2 кг жинг хасаж чадсан байдаг. Хэрэв та хөдөлгөөний идэвхтэй байж чадвал 2-оос ч илүү кг хасах бүрэн боломжтой.
Юуны өмнө таны одоогийн жин аль түвшинд байгаагаас хамаарна. Бага зэргийн илүүдэл жинтэй бол 1-3 сарын дотор хүссэн жиндээ хүрэх боломжтой байдаг. Харин хэт таргалалттай хүмүүст арай их хугацаа шаардагдана.
Хүн өдөрт дунджаар 10,000 алхалт хийх ёстой бөгөөд энэхүү алхалтаа гүйцээж алхахад л хангалттай. Манай хөтөлбөрийн давуу тал нь жингийн асуудлыг зохистой хоолоор зохицуулж, дасгал хөдөлгөөн хийхгүй байсан ч таныг хүссэн үр дүндээ хүрэхэд тань туслах юм.
Манай хөтөлбөрийн хоол хүнс нь Монгол айл өрх бүрийн хэрэглэдэг, энгийн бөгөөд олдоц ихтэй хоол хүнс дээр суурилсан байдаг. Үнэ өртгийн хувьд ч боломжийн. Бүх зах, маркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд элбэг байдаг хүнснүүдээс бүрдсэн учраас хүнсээ сонгож цуглуулахад танд хялбар байх болно.
Хэдий байх ёстой жиндээ байгаа ч өөрт хэрэгтэй эрдэс бодис, амин дэм, кальци, шим тэжээлийг хоол хүнснээсээ авч байх нь чухал. Иймд манай хөтөлбөр зохистой хооллолтоор таны байх ёстой жинг хадгалж, өдрийг эрч хүчтэй, бүтээмж өндөртэй өнгөрүүлэхэд тань туслах болно.