Салатанд төрөл бүрийн ногоо жимс ордог учир хамгийн шим тэжээллэг хоолны нэг юм.
Найрлагад төрөл бүрийн амин дэм, эрдэс бодис, зарим биологийн идэвхт нэгдлүүд, нүүрс ус агуулагддаг учраас хүний биед чухал ач холбогдолтой. Бид өдөр тутмын хооллолтдоо салатыг тогтмол идэж хэрэглэснээр ходоодны шүүсийг ялгаруулан хоолны шингэцийг сайжруулж, хөнгөн хооллох сонирхлыг нэмэгдүүлдэг. Ингэснээр хоол хурдан шингэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжрах, өтгөх хаталтыг бууруулах, биеийн жин нэмэгдэхээс сэргийлдэг.
|