Сайн бактериа хооллож дархлаагаа дэмжээрэй

Хүний дархлааг хариуцан ажиллах тогтолцооны 80 хувь ходоод гэдэсний замд байх бактеритай холбоотой. Тэдгээрийг нийтэд нь гэдэсний бичил биетэн хэмээн нэрлэдэг.
Хүн бүрийн гэдэсний бичил биетэн өвөрмөц. Хүний гэдэс ялангуяа бүдүүн гэдсэнд ойролцоогоор 100 их наяд бактери бий. Бүдүүн гэдсэнд байх олон тооны “ашигтай” бактери нь бидний биед дутуу боловсорсон хоолны үлдэгдлээр “тэжээгдэн амьдрах” ба тэд хооллож, хүнсний эслэгийг боловсруулах, шим тэжээлийг шингээхэд туслахаас гадна маш чухал хэд хэдэн аминдэмийг гэдсэнд үүсгэнэ. Фолийн хүчил, ниацин, В6 ба В12 болон К аминдэмийг үүсгэх ба энэ нь цус бүлэгнүүлдэг уураг үүсгэдэг. Ашигтай бактери нь өвчин үүсгэгч аюултай бактериудыг шахаж, өсөлтийг нь дарангуйлах хүчил үүсгэж, дархлааны системийг идэвхжүүлснээр зарим төрлийн өвчлөлөөс хамгаалж байдаг. Өөрөөр хэлбэл ашигтай бактериуд биед үржсэнээр биднийг хамгаалж байдаг гэсэн үг.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *