НУУЦЛАЛЫН БОДЛОГО
TIBI.MN-ийн Нууцлалын бодлого нь хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, ашиглалт, аюулгүй байдлыг хангах бодлогын баримт бичиг бөгөөд цахим хуудас хэрэглэх ерөнхий нөхцөл болно.
Хэрэглэгч та “Нууцлалын бодлого”-той ЗААВАЛ танилцах ёстой.
TIBI.MN-ээр үйлчлүүлэхээр оруулсан хэрэглэгчийн мэдээлэл нь манай мэдээллийн баазад хадгалагдана. Хүсвэл та өөрөө зайлшгүй оруулах ёстой мэдээллээс бусад мэдээллийг оруулахгүй байж болно. Бид таны оруулсан мэдээллийг зөвхөн танд тустай нөхцөлөөр буюу танд мэдээлэл өгөх, таны санал, хүсэлтэд хариулах, тухайн үйлчилгээг үзүүлэхэд болон тантай холбоо барих зэрэгт ашиглана.
TIBI.MN нь таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллагч түнш байгууллагууд, бизнесийн хамтрагч, бусад түншлэл бизнесийн дүн шинжилгээ хийх зэрэг гуравдагч этгээдэд дамжуулна.
Бид хэрэглэгчийн мэдээллийг тодорхойгүй хугацаагаар хадгалах эрхтэй. Аюулгүй байдлын үүднээс ирж буй хандалтуудыг хянана. Цахим хуудсын хэрэглэгч бүр мэдээллийн аюулгүй байдлын хяналтад байна.
Манай цахим хуудсаар үйлчлүүлснээр тухайн хэрэглэгчийг энэхүү Нууцлалын бодлогыг уншиж танилцан, ойлгосны үндсэн дээр бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Бид хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр энэхүү нууцлалын бодлогодоо нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх эрхтэй. Нэмэлт, өөрчлөлт оруулсан болон шинэчилсэн нууцлалын бодлого нь манай цахим хуудсанд тавигдсанаар шууд хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хэрэв танд энэхүү нууцлалын бодлогын талаарх ямар нэгэн асуулт хийгээд санал, хүсэлт байвал бидэнд мэдэгдэж болно.
Монгол улсын хувь хүний нууцын тухай хуулийг дагаж мөрдөнө.
Энэхүү Нууцлалын Бодлоготой холбоотой аливаа санал хүсэлт байвал доорх хаягаар хандана уу:
Тиби Дайтус ХХК
Хаяг: Монгол улс, Улаанбаатар 15170, Чингэлтэй дүүрэг
Жуулчин гудамж 4/4, Макс цамхаг, 5 давхар, 503 тоот
Утас: +976 7577-7161
И-мэйл: [email protected]