Нил ягаан жимсгэний ач тус

Үхрийн нүд

Гүйцэд боловсорсон үхрийн нүд хүрэн, хар хүрэн өнгөтэй, шүүслэг чихэрлэг, содон сайхан үнэртэй, амтлаг байна. С, РР аминдэмээр баялаг, кальци, төмөр, кали, магни, фосфор, цайр зэрэг эрдэс бодис болон органик хүчил агуулна.

Үхрийн нүд гадилаас 2 дахин их кали, амтат жүржнээс 4 дахин их С аминдэм, нэрснээс 2 дахин их антиоксидант агуулдаг. Үхрийн нүдний навчинд жимсгэнээсээ 2 дахин их С аминдэм агуулагдах бөгөөд навчаар нь цай чанаж уудаг.

Үхрийн нүдийг гараар түүхэд хялбар, түүгээр чанамал шүүс, ундаа чихрийн чөмөг, дарс хийхэд тохиромжтой.

Үхрийн нүдний ач тус:

  • Зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
  • Амьсгалын замын болон бөөрний өвчнөөс сэргийлнэ.
  • Альцгеймер, ой ухаан муудахаас урьдчилан сэргийлж хамгаална.
  • Хоолой, ходоод, нарийн гэдэсний үрэвсэлд сайн нөлөөтэй.
  • С аминдэм ихээр агуулдаг учир тогтмол хэрэглэх үед дархлааг маш ихээр сэргээнэ.

Нэрс

Нэрс нь хөх, хар өнгөтэй, гонзгойдуу зууван хэлбэртэй амттай сайхан шүүстэй жимсгэнэ. Нэрсийг хөх, хар гэж хуваадаг боловч жимсний найрлагаараа хоорондоо бараг ялгаагүй. Хөх нэрс ойн ба тайгын бүсийн шилмүүст ой, бургасан шугуй, ширэнгэтэй газар ургадаг бол хар нэрс ногоон хөвдөт нарс, хар мод, гацууран ойд ургасан байдаг. Нэрсийг зөвхөн гараар түүнэ.

Цэвэр, хуурай буюу хатаасан аль ч нэрс нь олон төрлийн аминдэм, эрдэс бодис, органик хүчил агуулна. Нэрс хадгалалтын явцад өөрийн онцлог чанараа бараг алддаггүй байна.

Нэрсний ач тус:

  • Судас, цусны эмгэг, судас бөглөрөл, гүйлсэн булчирхайн эмгэг зэрэг өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
  • Өдөр бүр 1 атга нэрс идэхэд түүнд агуулагдах антоцианин нь цусны даралт бууруулж, тархи, мэдрэлийн цусан хангамжийг сайжруулж, цус бүлэгнэлтийг бууруулах ач тустай.
  • Чихрийн шижин өвчтэй хүмүүс нэрсийг хүнсэндээ хэрэглэснээр цусны сахар тогтворжино. Учир нь нэрсэнд агуулагдах гликокюнин хэмээх бодис нь цусны сахарыг бууруулах үйлчлэл үзүүлдэг.
  • Биеэс хорт бодисыг гадагшлуулж залуу насаа хадгалж болох гол зэвсэг болж чадна. Учир нь антиоксидант С, А аминдэмийг агуулах учир эсийн чөлөөт радикалийн гэмтлээс сэргийлдэг.
  • Нэрсийг тогтмол хэрэглэх нь нүдний торлог бүрхэвчний эмгэг, нүдний даралт, холын харалган, ажлаас болон хиймэл гэрлийн нөлөөнөөс үүссэн ядаргааг тайлж, нойргүйдлийг намжаана.

Усан үзэм

Усан үзэм харьцангуй их хэмжээний нүүрс ус агуулах бөгөөд глюкоз зонхилно.

А, С, В6, фолийн хүчил, кали, кальци, төмөр, фосфор, магни, селен агуулдаг. Ягаан усан үзэм нь антоцианин, ногоон усан үзэм нь флавонол хэмээх полифенол нэгдлийг агуулдаг. Усан үзмийг хатааж үзэм болгохоос гадна дарс үйлдвэрлэдэг.

Усан үзэмний ач тус:

  • Тогтмол хэрэглэх нь түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлнэ.
  • Тархины цусан хангамжийг нэмэгдүүлж, тархинд цус харвах, зүрх судасны өвчний эрсдэлийг буруулна.
  • Мэдрэлийн өвчинд сайн нөлөөтэйгөөс гадна альцгеймерийн өвчний явцыг саатуулах үйлчлэлтэй.
  • Сапонин болон птеростильбен агуулдаг учир цусан дахь холестерин болон сахарын түвшинг бууруулна.
Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч