Хүнсэнд хамгийн өргөнөөр тахиа нугас, бөднө зэрэг шувууны өндгийг ашигладаг. Тахианы өндөг 35-75 жинтэй бөгөөд хөндлөн голч нь 35, уртын голч нь 60 мм хэмжээтэй, цагаан уураг 60, шар уураг 30, шохойлог бүрхүүл 10 хувийг эзэлнэ. Өндөгний бүтцийн хэсэг тус бүр тодорхой үүрэгтэй байна. Өндөг нь махыг орлодог, хоол хvнсэн дэх уургийн чухал эх vvсвэр болсон шимт хvнс юм. А, В, В12, D, E гэх мэт аминдэм, юугаар ч орлуулшгvй амин хvчлvvд, фосфор, төмөр, кальци, кали, селен, иод, медь, кобальт зэрэг эрдэс бодисуудыг агуулдаг. Өндгөнд агуулагдах шимт бодис бие организмын дархлааны системийг сайжруулах ба бамбай булчирхай, хоол боловсруулах эрхтэнд ачаалал бага өгдөг байна.
Гэвч аливаа зүйлд сул тал гэж бий. Хүний биед олон талын ашиг тустай ч хэтрүүлэн хэрэглэх нь зүрх судасны өвчлөл үүсгэж болох сөрөг нөлөөтэй болохыг санаарай. Учир нь өндөгний шаранд холестерин өндөр агуулдаг. Холестерин нь судасны хананд хуримтлагдаж улмаар цусны гүйдлийг сааруулж энэ нь даамжирвал цус харвах, зүрхний шигдээс өвчнийг үүсгэх эрсдэлтэй. Зүрх судасны өвчлөл нь удамшдаг ба ихэнх тохиолдолд зохисгүй хооллолт, өөх тосны хэт хэрэглээнээс болж үүссэн байдаг. Тиймээс өөрийн зохистой хэрэглээг мэддэг байх хэрэгтэй.
Хүн өдөрт 200мг холестриныг хоол хүнсээрээ авахад тохиромжтой гэж зөвлөдөг. Гэтэл 1 ширхэг өндөгний шаранд 213 мг холестерин агуулагдаж байдаг.
Тэгэхээр өдөрт 1 ширхгээс илүүгүй өндөг идэх нь зохимжтой байх нь. Гэхдээ шарыг нь аваад тоогоо нэмэгдүүлж болно. Мөн өндгийг шарснаас илүүтэй чанах, тэр тусмаа ууранд болгож идэх нь илүү ашиг тустай байдаг аж.
Хэрэглээ: Хоол хүнсэнд маш олон аргаар боловсруулж бэлдэж хэрэглэдэг. Өглөөний цайнд гайхалтай тохиромжтой. Бүхий л насны хүмүүс хэрэглэж болно. Бага насны хүүхдэд өгөхдөө аль болох чанасан, бага тосонд жигнэж шарыг нь гүйцэд болгосон байдлаар өгөх нь тохиромжтой.
Өндөг авахдаа заавал анхаарах зүйл нь хугацааг сайн шалгана. Хатуу хальстай, гадаргуу нь хагараагүй, үс сангас болоогүй цэвэрхэн өндөг сонгоорой. Ихэнх хүмүүс өндгөө хөргөгчний хаалга хэсэгт хадгалдаг. Энэ нь буруу хадгалалт. Учир нь хаалга бол хөргөгч нээх тоолонд хамгийн их агаарын солилцоо явагдаж хэм өөрчлөгдөж байдаг хэсэг. Гэтэл өндөг нь нэг хэвийн бага хэмд байж чадвал 30 хоног ч хадгалж болдог хүнс юм. Хадгалахдаа өндөгний сагснаас гаргаж цэвэр саванд хийгээд хөргөгчний дунд хэсэгтээ хадгалаарай. Өндгийг угаавал өөрийгөө хамгаалах хамгаалалтыг устгадаг тул хэрхэвч угааж хадгалж болохгүй гэдгийг санаарай.