Луувангийн зутан шөл
2023-08-09
Лууванг А аминдэмээр баялаг гэдгийг хүн бүхэн мэдэх бизээ. Тухайлбал лууван нь бие махбодийн чөлөөт радикалуудаас хамгаалдаг антиоксидант агуулдаг. Антиоксидантууд нь цусны даралт ихсэх, зүрхний өвчин, хорт хавдрын эрсдлийг бууруулахад тусалдаг. Лууван нь эслэг ихтэй ногоо тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хатахаас сэргийлнэ. Тэгвэл луувангаар маш хялбар, амттай зутан шөл хийх жорыг Тиби-гийн зүгээс санал болгож байна. Зутан шөлний давуу тал нь хурдан шингэцтэй, ялангуяа ногооны зутан бол амин дэмээр хангах гайхалтай хоол байх болно. Хэрэв та цагаан хоолтон бол доорх орцноос ясны шөлний оронд ус ашиглан, зөөхийг хасаад хийгээд идэхийг зөвлөж байна.
Орц, найрлага
- 2 ш лууван
- 1 ш сонгино
- 3 хумс саримс
- 200 мл ясны шөл
- 5 г масло
- 5 г цагаан гаа
- Давс
- Хар перец
- Зөөхий
- Яншуй
Хийх заавар
- Лууван, сонгино, саримс, цагаан гаагаа жижиглэж хэрчинэ.
- Хайруулын тавагаа халааж маслоо хийнэ.
- Жижиглэж бэлдсэн лууван, сонгино, саримс, цагаан гаагаа дунд зэргийн гал дээр хуурна.
- Хуурсан ногоон дээрээ ясны шөлөө хийн, давс, хар перецээр амтална.
- Бэлэн болсон луувангийн зутан дээрээ зөөхий, яншуйгаа тавиад хоол бэлэн болно.
Танд таалагдах жорнууд
Чихрийн шижин өвчтэй бол өдөрт 3-4 удаа тогтмол хооллоорой
Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол – шөлтэй шингэц
2023-11-27
Тэгвэл бид яг яаж хооллох ёстой вэ гэж үү?
Та ЧШӨ-өөр оношлогдоод удаагүй, яаж хооллохоо мэдэхгүй
2023-11-24
Чихрийн шижин өвчний үед хоолзүйч яаж туслах вэ?
Хоол, шим тэжээлийн эмчилгээг тухайн хүний эрүүл мэнди
Tags
2023-11-23