Кимчи дофүтэй шөл

Солонгос хоолны гол хачир болох кимчи нь манай хоолны нэг хэсэг болоод нилээдгүй уджээ. Кимчи нь өөртөө ашигтай бактерийг агуулсан, илчлэг багатай хүнс аж. Гэхдээ сайн хүнс хэдий ч хэмжээ чухал гэдгийг сайн бодож, тохируулж хэрэглэхийг зөвлөж байна. 

Орц, найрлага

  • Мах / Үхэр эсвэл гахай сонголтоор /
  • Кимчи
  • Тофү
  • Яншуй
  • Холимог будаа
  • Сонгино
  • Саримс
  • Ногоон сонгино
  • Лууван
  • Давс

Хийх заавар

  1. Махаа нимгэн хавтгай, дофүгээ шоо дөрвөлжин хэрчинэ.
  2. Бүх ногоог арилгаж угаагаад, лууванг нимгэн хавтгай, тал дугуй хэлбэртэй, харин сонгиныг дөрвөлжин, саримсыг жижиг хярж, ногоон сонгиныг урт нарийн хэрчинэ.
  3. Эхлээд махаа усанд хийж буцалгаж шөл гаргана. Шөл буцлах явцад тос болон нитгэлийг нь байнга авна.
  4. Буцалж буй шөлөнд бэлтгэсэн ногоог хийн болтол нь зөөлөн галаар буцалгана.
  5. Шөл бэлэн болохоос 5-8 минутын өмнө кимчи болон дофүгээ хийнэ.
  6. Буцалж буй шөлөн дээрээ давс, ногоон сонгино, яншуйгаа хийж бэлэн болгоно.
  7. Холимог будаагаа агшаагаад хачирлаж иднэ.
  8. Түүхий байгаа гурвалжин будаа, хөц будаа, шар будаа, булгур будаа, цагаан будаа зэргийг ижил хэмжээтэйгээр саванд хийж сайн холино.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *