Далайн байцайтай салат

Амттайхан салатны жороо хуваалцъя, дагаад хийгээрэй. Хүнсний 3-н бүлэг орсон учраас шим тэжээлээр баялаг. Илчлэг багатай болохоор жин нэмнэ гэж санаа зоволгүйгээр идээрэй.

Орц, найрлага

  • Өргөст хэмх
  • Сонгино
  • Далайн байцай
  • Туна
  • Нунтаг хар перец
  • Давс
  • Ургамалын тос

Хийх заавар

  1. Далайн байцайгаа усанд дэвтээсний дараа шүүж тавина.
  2. Өргөст хэмхээ нимгэн нарийн, сонгиноо өөрийн хүссэн хэмжээгээр хэрчинэ.
  3. Өргөст хэмх болон сонгино, байцайгаа нийлүүлээд дээрээс нь тунагаа хийнэ.
  4. Давс болон нунтаг хар перецээ өөрийн амталгаагаар хийнэ.
  5. Хамгийн сүүлд нь ургамалын тосоо бага зэрэг хийгээд хутгана. Ингээд илчлэг багатай далайн байцайтай салат маань бэлэн боллоо.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *