А аминдэм

Монгол улсын 2016 оны “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгаагаар 6-59 сартай хүүхдийн 9.5% нь аминдэмийн дутагдалтай, 60.1% нь А аминдэмийн нөөц багатай буюу дутагдалд өртөх эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байна.
Жил бүрийн 5 болон 10 дугаар сард 6 сартайгаас 5 настнуудад тунгаас шалтгаалан улаан, цэнхэр өнгөтэй А витамин өгдөг. Энэ нь бага насны бяцхан иргэдийг амин дэмийн дутагдлаас сэргийлж дархлааг дэмжиж, улаан бурхан зэрэг өвчнөөс сэргийлж, өсөлт хөгжилтийг дэмжих зорилготой байдаг.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *